a group of people sitting at a table with a laptop

Эрх зүйн орчин

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) болон Монгол Улсын Засгийн Газрын түншлэлийг Туслалцааны талаарх үндсэн жишиг хэлэлцээрээр (SBAA/ТТҮЖХ) зохицуулж байна. Энэхүү хэлэлцээрээр НҮБХХ Засгийн Газарт туслах үндсэн нөхцөлүүдийг тодорхойлж, НҮБХХ-ийн дэмжлэгтэй төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэхийг зааж өгсөн юм. 

Монгол Улсад НҮБХХ-өөс 2023-2027 онд хэрэгжүүлэх Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичиг нь Монгол Улсын үндэсний тэргүүлэх зорилтуудад суурилдаг. 2023-2027 оны хооронд НҮБ болон МУ-ын Засгийн газрын түншлэл нь “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” чиглүүлэх баримт бичигт үндэслэн явагдана. НҮБХХ-ийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь НҮБХХ-ийн 2022-2025 оны Стратегийн Төлөвлөгөө болон Монгол Улс дахь НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн дагуу боловсруулагдан  Монгол Улсад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2023-2027 онд хэрэгжүүлэх Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичигт  дэлгэрэнгүй тусгагдсан болно. Энэхүү баримт бичиг нь НҮБХХ-ийн Удирдах Зөвлөлөөр 2022 оны 9-р сард батлагдсан. 

Хөтөлбөрийн Баримт Бичгүүд:

Нийгэм,  болон байгаль орчны стандарт, оролцогч талуудын гомдол, дагаж мөрдөх журам 

Нийгэм болон байгаль орчны стандартууд нь НҮБХХ-ийн бүх хөтөлбөрүүдийн чанарын баталгаа ба эрсдэлийн удирдлагын салшгүй хэсэг юм. Эдгээрх стандартууд нь бидний үйл ажиллагааны чиглэл болон НҮБ-ын тогтолцоонд нийцүүлэн НҮБХХ-ийн үйл ажиллагааны гол зорилгуудыг тодорхойлсон байдаг. Оролцогч талуудын гомдол, дагаж мөрдөх журмын хяналтын чиг үүрэг нь нийгэм болон байгаль орчны стандартуудын үндэс суурь болдог.  

Дэлгэрэнгүй мэдээллийг нийгэм, байгаль орчны нийцлийн хяналт, оролцогч талуудын хариу арга хэмжээний механизм- ийн вэб сайтнаас олж аваарай.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлыг шийдвэрлэх механизм (СГШМ)

Талуудад асуудал, маргаан, санал гомдлыг шийдвэрлэхэд туслана

Санал, гомдлыг шийдвэрлэх механизм нь НҮБХХ-ийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид, төр засгийн байгууллага болон бусад түншүүдийн дунд үүссэн маргаан, санал гомдлыг хамтдаа шийдвэрлэх хэрэгсэл юм. Тухайн асуудал, маргаан, гомдлыг НҮБХХ-ийн төслийн нэгжийн түвшинд шийдвэрлэж чадаагүй бол энэхүү СГШМ уруу шилжинэ. СГШМ-ын үйл явцыг Монгол дахь НҮБХХ-ийн Төлөөлөгчийн газар удирдаж чиглүүлэх бөгөөд дараагийн шатанд Нью Йорк дахь төв байгууллагын түвшин дэх СГШМ дэмжлэг үзүүлэн ажиллах чиг үүрэгтэй байдаг.   

Энэхүү СГШМ нь төслийн үйл ажиллагаанаас эрх, ашиг нь зөрчигдсөн иргэд, төр засгийн байгууллага, төсөл, хөтөлбөрийн бусад оролцогч талын хооронд харилцан яриа эхлүүлэх, эсвэл дахин эхлүүлэх, хэлэлцээр хийх, маргааныг шийдэхэд зуучлах, баримт нотолгоог тайлбарлаж ойлгуулах зэрэг асуудал, маргааныг шийдэхэд тустай арга хэмжээг авахад дэмжлэг үзүүлнэ.

СГШМ-д хэн хандаж болох вэ?

НҮБХХ-ийн төслийн үйл ажиллагаанаас эрх, ашиг нь зөрчигдсөн байж болзошгүй аливаа хувь хүн, олон нийт төслийн хэрэгжүүлэгч талуудын зүгээс болон стандарт сувгаар хандаад санал, гомдол нь шийдвэрлэгдээгүй гэж үзсэн тохиолдолд СГШМ-д өргөдөл гаргаж болно. Гаргаж буй өргөдөл нь НҮБХХ-ийн дэмжлэгтэй төслийн хүрээнд гарсан байгаль орчин, эсвэл нийгмийн сөрөг нөлөөний талаар байх ёстой бөгөөд тухайн өргөдөл гаргагчийн эрх, ашиг нь хэрхэн хохирсон, эсвэл хохирч болзошгүй байгааг тодорхой тайлбарласан байх ёстой. 

Өргөдөл гаргасан иргэн, эсвэл олон нийт Монгол дахь НҮБХХ-ийн Төлөөлөгчийн газар шудрага, үр дүнтэй хариу арга хэмжээ авч чадах эсэхэд эргэлзэж байгаа бол Нью-Йорк дахь НҮБХХ-ийн төв байгууллагын Санал, гомдлыг шийдвэрлэх механизмд асуудал, гомдлоо Интернэт болон цахим шуудангаар хүргүүлж болно.  

Өргөдлийг хүлээж авсны дараа юу болдог вэ?

Монгол дахь НҮБХХ-ийн Төлөөлөгчийн газрын холбогдох ажилтан өргөдлийг хүлээн авч, СГШМ-аар авч үзэх боломжтой эсэхийг хянан, Нью Йорк дахь төв байгууллагын СГШМ-ын холбогдох ажилтанд хүргэж, тэдний санал оролцоог авна.  Хэрэв өргөдлийг төв байгууллагын СГШМ-д хүргүүлсэн бол төв байгууллагын холбогдох ажилтан Монгол дахь Төлөөлөгчийн газрын оролцоо байгаа эсэхийг хянан үзэж, дараагийн үйл явцыг шийднэ. 

Монгол дахь НҮБХХ-ийн Төлөөлөгчийн газрын холбогдох ажилтан (эсвэл төв байгууллагын холбогдох ажилтан) өргөдлийг СГШМ-аар шийдэж болох эсэхийг тогтоохдоо дараах асуултуудын хариуг хайна. Үүнд:

  • Өргөдөл НҮБХХ-ийн дэмжлэг бүхий төсөлтэй холбоотой эсэх?
  • Өргөдөл гаргагч төслийн үйл ажиллагаас гарч буй, эсвэл гарч болзошгүй сөрөг нөлөөллийг тогтооход хангалттай мэдээлэл өгсөн эсэх?
  • Өргөдөл гаргагч өмнө нь уг асуудал, санал гомдлыг НҮБХХ-ийн төсөл хэрэгжүүлэгч тал, эсвэл төслийн багийн түвшинд шийдвэрлүүлэх оролдлого хийсэн эсэх?

Өргөдөл үндэслэлтэй нь тогтоогдсон бол НҮБХХ-ийн холбогдох ажилтан цаашид авах боломжит хариу арга хэмжээ, нөхцөл байдлыг үнэлнэ. Үүнд дараах ажил орно: 

  • Өргөдөл гаргагчтай шууд холбогдон тухайн өргөдлийг гаргахад хүргэсэн нөхцөл байдал, асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах;

  • (Хэрэв хүсэлт гаргагч өөрийн мэдээллийг нууцлахыг хүссэн бол, нууцлалыг хадгалсан байдлаар) НҮБХХ болон бусад хамтрагч талуудтай холбогдон өргөдөлд тавьсан асуудал, санал гомдлын талаар болон түүнийг шийдвэрлэх арга замын талаар асууж тодруулах;

  • Хэрэв тухайн гомдол, маргааныг оролцогч талуудын хувьд харьцангуй хялбараар шийдэж болохоор бол НҮБХХ болон бусад холбогдох талуудад тодорхой арга хэмжээг санал болгон зөвлөнө.

Хэрэв нөхцөл байдлын үнэлгээгээр өргөдөл гаргагч болон бусад оролцогч талуудын хооронд яриа хэлэлцээ хийж, зөвшилцөх хэрэгтэй гэж үзсэн бол НҮБХХ-ийн холбогдох удирдах ажилтан үйл явцыг цаашид хэрхэн явуулах талаар оролцогч талууд болох өргөдөл гаргагч, сөрөг нөлөөлөлд өртсөн хүмүүс, төслийн ивээн тэтгэгч(ид), хэрэгжүүлэгч төрийн байгууллага, НҮБХХ-т санал өгнө.  Тухайн үйл явц өргөдөл гаргагч болон оролцогч талуудын аль алины хэрэгцээнд бүрэн нийцэж тохирсон байна.

СГШМ-ын үйл явц оролцогч талууд тус механизм үр дүнтэй гэж үзэж байгаа, эсвэл талууд харилцан тохиролцоонд хүрэх хүртэл үргэлжилнэ. Энэ үйл явц үргэлжлэх хугацаанд нэг ба түүнээс дээш оролцогч тал цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж шийдэж болно. Хэрэв оролцогч талууд орхин гарсан тохиолдолд үйл явцыг хэзээ дуусгахыг НҮБХХ шийднэ.

Бүх оролцогч тал санал нэгдэн тохиролцоонд хүрсэн үед СГШМ-аас асуудал санал нэгтэй шийдэгдсэнийг тодорхойлсон тайланг НҮБХХ-ийн ажилтнууд, НҮБХХ-ийн удирдлага (администратор), бусад бүх оролцогч талд хүргүүлнэ.

Хэрэв асуудал, маргаан шийдэгдсэн ч, тодорхой хэмжээний хяналт мониторинг шаардлагатай гэсэн шийдвэр гарсан бол, НҮБХХ-ийн Төлөөлөгчийн газраас жил болгон хяналт мониторинг хийж, дор хаяж нэг удаа тайлан гаргана.

НҮБХХ-ийн Хариуцлагын тогтолцооны талаар болон Төв байгууллагын Нийгэм, байгаль орчны нийцлийн үнэлгээ, санал гомдлыг шийдвэрлэх механизмын талаар болон түүний үйл явц, журмын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энэ холбоосоор орно уу. 

Санал, гомдол, маргаан шийдвэрлэх механизмд хандсан кэйсийн бүртгэл 
СГШМ-д хандсан асуудал, кэйсийн бүртгэл (Case Registry) нь олон нийтэд тухайн механизмаар өмнө нь болон одоо шийдвэрлэгдэж буй асуудлуудын талаархи мэдээллийг харах боломжийг олгоно.

СГШМ-д хандах хаяг: 
Та санал гомдолоо stakeholder.response@undp.org хаягт ирүүлнэ үү.

Монгол дахь НҮБХХ-ийн Төлөөлөгчийн газарт өргөдөл гаргах бол:

Та өргөдлөө доорх утас, шуудан, цахим шуудан, эсвэл сошиал аппликэйшнээр дамжуулан хүргүүлж болно. 

Өргөдөл гаргахдаа НҮБХХ өөрийн Нийгэм-байгаль орчны стандарт/үүрэг амлалтаа (UNDP social and environmental standards/commitments) зөрчиж байна, эсвэл НҮБХХ-ийн дэмждэг төсөл/хөтөлбөрийн үйл ажиллагаанаас болж тодорхой иргэн, бүлэг хүмүүсийн эрх, ашиг зөрчигдөж байна, эсвэл зөрчигдөж болзошгүй гэж үзэж байгаа бол тэдгээр үндэслэлээ аль болох тодорхой тайлбарлаж өгөөрэй.

Цахим шуудан

srm.undp.mn@undp.org

Facebook 

UNDP in Mongolia – НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Монголд

Утас

967-11-327585

Факс

976-11-326221

Шуудангийн хаяг

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
НҮБ-ын байр, Нэгдсэн Үндэстний гудамж-14, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-14201