Монгол Улс
Түншлэл
Итгэлт түнш
Бидний бүхий л үйл ажиллагаа түншлэлд суурилж байдаг ба бид дэлхийн ихэнх улсад үйл ажиллагаагаа явуулдаг. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хөгжлийн өргөн цар хүрээний асуудлууд болон нөхцөл байдлуудад ажиллаж мэргэшсэн чадвар болон туршлага нь бидний урт хугацааны итгэлт түнш байж чадсан нэр хүндийн хамтаар биднийг дэлхийн хэмжээнд хамтрагчдынхаа итгэлт, найдвартай түнш болгож чадсан.
Орон орны засгийн газар, хандивлагчид, НҮБ-ын систем, олон улсын санхүүгийн институтүүд, хоёр талт агентлагууд, хотуудын захиргаа, хувийн хэвшил, сангууд, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд бидний түнш.
НҮБХХ-ийн хөтөлбөрүүдэд хувь нэмэр оруулдаг хандивлагдын тоо болон төрөлжилт нь тухайн орны засгийн газар төдийгүй олон улсын болон орон нутгийн нийгэмлэгүүд тогтвортой хөгжлийн төлөөх сайн түнш хэмээх бидний үүрэгт бүрэн итгэдэг гэдгийг баталж байна.
Засгийн Газар
Монгол Улсад НҮБХХ-өөс 2023-2027 онд хэрэгжүүлэх Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичгийн хэрэгжилт нь Засгийн газар болон орон нутгийн удирдлагуудтай тасралтгүй нягт түншлэхээс, мөн зардал хуваалцахаас ихээхэн хамаарна. НҮБХХ-ийн олон төсөл Засгийн газрын манлайлал дор, үндэсний хэмжээний холбогдох байгууллагуудтай түншилж орон даяар хэрэгждэг.
Орон нутгийн төрийн албан тушаалтнуудтай хамтран ажилласнаар НҮБХХ орон нутгийн иргэн бүрийг, ялангуяа эмзэг бүлгийнхнийг өөрийнх нь хийгээд нутгийнх нь иргэдийн амьдралд нөлөөлөх шийдвэр гаргалтад оролцох боломжоор хангадаг. Ингэснээр орон нутгийн хэрэгцээг үндэсний хэмжээний хөгжлийн хөтөлбөртэй уялдуулж чаддаг.
Иргэний нийгмийн байгууллага (ИНБ)
НҮБХХ нь иргэний нийгмийн байгууллагуудтай (ИНБ) бүх түвшинд холбогдож, иргэдийн илүү сайхан амьдрал бүтээх хүчин чармайлтыг дэмждэг. Хөгжилд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг ИНБ-уудтай нягт түншлэх нь чухал стратегийн ач холбогдолтой юм.
ИНБ-уудтай хамтран ажилласнаар төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд тухайн улс орны оролцоо, манлайлал, эгэх хариуцлага, сайн засаглал, төвлөрлийг сааруулах, хөгжлийн хамтын ажиллагааны ардчилал, мөн албан ёсны хөгжлийн хөтөлбөрүүдийн чанар, ач тусад асар чухал гэдгийг сүүлийн үед ихээр хүлээн зөвшөөрөх болсон билээ.
НҮБ-ын Систем
2023-2027 онуудад МУ-ын Засгийн Газар болон НҮБ-ын нь хамтын ажиллагааг чиглүүлэх "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ" баримт бичгийг удирдлага болгон ашиглана. Энэхүү баримт бичгийг Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил, НҮБ-ын системтэй олон удаа зөвлөлдсөний үндсэн дээр боловсруулсан.
Хамтын ажиллагааны хүрээг МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын Хараа-2050", ТХЗ болон олон улсын хүний эрхийн үүрэгт тулгуурласан МУ-ын олон улсын амлалтуудтай нягт уялдуулсан ба гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх стратегийн есөн тэргүүлэх чиглэлийг тусгасан.
“Нэгдэж гүйцэтгэх” санаачилгын амжилттай механизм болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын түншүүдийн мэргэшил туршлагад тулгуурлан НҮБХХ-өөс Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн үйл ажиллагаануудыг уялдаа зохицуулалт сайтай, бие биенээ нөхсөн байдлаар хэрэгжихэд дэмжлэг үзүүлнэ.
Монгол дахь НҮБ-ын агентлагууд
- Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ)
- Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сан (НҮБХАС)
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан (НҮБХС)
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Нутагшил, Суурьшлын Хөтөлбөр (НҮБ-Хабитат)
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага (ЮНЕСКО)
- Шилжилт Хөдөлгөөний Байгууллага (ОУШХБ)
- Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)
Хувийн хэвшил
Хувийн хэвшил инновацыг дэмжиж, санхүүжилтээр хангаж, энтрепренёршипийг дэмжих замаар хөгжилд чухал хувь нэмэр оруулж чаддаг. НҮБХХ-өөс нийгмийн инновацаар дамжуулан нийтийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувийн хэвшилтэй холбоотой ажилласаар байх болно. Мөн, хүртээмжтэй зах зээлийн хөгжлийг дэмжихийн тулд НҮБХХ нь дотоодын үйлдвэрлэгчдийг дотоодын болон дэлхийн зах зээлтэй холбож, нэгтгэх үйл явцад анхааран ажилладаг.
Бүс нутгийн хамтын ажиллагаа
НҮБХХ нь мэдлэг хуваалцахаас гадна технологи, ур чадварыг дамжуулж, хүмүүсийн амьдралыг өөрчлөх урт хугацааны түншлэл үүсгэж, бодит үр дүн гаргах зорилгоор бүс нутгийн хамтын ажиллагааг дэмждэг. Инновацыг дэмжих, итгэцлийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэвшилтэт болгох чиглэлд гарсан ололт амжилтуудыг Өмнөд- Өмнөдийн хамтын ажиллааны хүрээнд НҮБХХ-ийн холбоо сүлжээгээр хэдийнээ хуваалцан ажиллаж байна.