Монгол Улс

Худалдан авах ажиллагаа

Хүн амын амьдралын чанарыг сайжруулах мөн улс үндэстнүүдийн дасан зохицох чадварыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах алсын харааныхаа төлөө НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) их хэмжээний бараа, үйлчилгээ худалдан авах шаардлагатай байдаг. Хандивлагчдын хөрөнгө оруулалтыг хариуцлагатай удирдах, хөгжиж буй эдийн засгийг дэмжих зорилгоор ажилладаг олон улсын байгууллагын хувьд НҮБХХ нь чанартай хүртээмжтэй бараа материал, үйлчилгээг авахдаа зардал багатай, баталгаатай байлгахыг эрмэлзэж ажилладаг. Үүний тулд бид дараах зарчмуудыг баримталдаг:

  • Үнэ ба чанарын хамгийн сайн харьцааг бүрдүүлэх. Энэ нь эцсийн хэрэглэгчийн хэрэгцээнд хамгийн сайн нийцсэн, хөрөнгө оруулалтын хамгийн сайн өгөөжийг өгөх тендерийн саналыг сонгохыг хэлнэ. Үнэ ба чанарын хамгийн сайн харьцаа нь чанар, туршлага, ханган нийлүүлэгчийн нэр хүнд, амьдралын мөчлөгийн өртөг, ашиг тус, мөн тухайн бараа, үйлчилгээ нь байгууллагад нийгэм, байгаль орчин болон бусад стратегийн зорилтуудаа хэр сайн биелүүлэх боломжийг олгож байгааг хэмжих шалгуурууд зэрэг хэд хэдэн хүчин зүйлийн үр дүнд бий болдог.
  • Шударга, эн тэнцүү бөгөөд ил тод байдлыг эрхэмлэн өрсөлдөөний үйл явц шударга, нээлттэй, дүрэм журамд суурилсан байхад анхаарч ажиллана. Боломжит бүх ханган нийлүүлэгчдэд адил тэгш хандах ёстой бөгөөд тендерийн үйл явц нь үнэлгээний тодорхой шалгуур, маш тодорхой хүсэлт гаргах заавар, бодит шаардлага, ойлгоход хялбар дүрэм журмыг агуулсан байх ёстой.
  • Олон улсын хариуцлагатай өрсөлдөөн буюу бүх боломжит ханган нийлүүлэгчдэд НҮБХХ-ийн шаардлагын талаар цаг тухайд нь, хангалттай мэдээлэл өгөх, түүнчлэн худалдан авах ажиллагаанд оролцох тэгш боломжийг олгох, НҮБХХ-ийн хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай үед л тэдний оролцоог хязгаарлах;
  • НҮБХХ-ийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс аливаа хамтын ажиллагаа нь НҮБХХ болон НҮБ-ын шаардлага болон зарчимд бүрэн нийцсэн байх ёстой.

НҮБХХ нь санхүүгийн дүрэм, журмыг нарийн чанд сахих ёстой. Энэ нь худалдан авалтын явцыг заримдаа илүү удаашруулах боломжтой хэдий ч НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн газрууд нь шийдвэр гаргах тодорхой эрх мэдлүүд бий. Ингэснээр үнэ цэн/эрсдэл багатай худалдан авалтын уян хатан аргуудыг нэвтрүүлж, худалдан авалтын захиалгыг цахимаар баталгаажуулдаг болсон нь байгууллага болон хамтрагчдын цаг, мөнгийг хэмнэдэг.

Ханган нийлүүлэгчдэд зориулсан шинэ цахим систем: QUANTUM

Бүх тендерийг одоогийн онлайн eTendering системийг орлох НҮБХХ-ийн нийлүүлэгчдийн шинэ цахим систем болох Quantum-дээр зохион байгуулна. Хэрэв та тендерт оролцох хүсэлтэй байгаа бол энд дарж хэрэглэгчийн гарын авлагатай танилцаж, зааврын дагуу системд бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв та системд бүртгүүлээгүй байгаа бол Нийлүүлэгчийн бүртгэлийн холбоосоор орж бүртгүүлнэ үү.

 

НҮБ-д ханган нийлүүлэх нь

Үнийн санал авах хүсэлт (ҮСАХ буюу RFQ) нь 5,000-аас 100,000 ам.долларын үнэ бүхий бараа/үйлчилгээ/барилгын ажилд хэрэглэдэг үнийн санал ирүүлэх албан бус урилга юм. Шаардлагаас хамааран ҮСАХ-д хариу өгөх хугацаа нь ажлын 3-аас 10 хоног байна. Үнэ болон арилжааны бусад нөхцөл, болзлыг илгээх хэрэгтэй бөгөөд техникийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн бага дүнтэй үнийн саналыг сонгон шалгаруулна.

Тендерийн урилга (ТУ буюу ITB) гэдэг нь ихэвчлэн товч бөгөөд тодорхой шаардлагуудыг заасан, 100,000 ам.доллар ба түүнээс дээш үнэ бүхий ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай санал ирүүлэх албан ёсны урилга юм. Ихэвчлэн тендер шалгаруулалтын цорын ганц хүчин зүйл нь үнэ байдаг. Техникийн бүх шалгуурыг хангасан ханган нийлүүлэгчдээс хамгийн бага үнийн саналтайг сонгон шалгаруулна. Тендерт тавьж буй шаардлагаас хамааран тендерт хариу ирүүлэх хугацаа ихэвчлэн ажлын 15 ба түүнээс дээш хоног байна. Томоохон, нарийн төвөгтэй гэрээнд ханган нийлүүлэгчдэд урьдчилсан шаардлага тавьж болно.

Тендерийн санал авах хүсэлт (RFP) гэдэг нь ажил үйлчилгээнд тавигдах шаардлагуудыг тодорхой зааж өгөөгүй, 10,0,00 ам.доллар ба түүнээс дээш үнэ бүхий ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай санал ирүүлэх албан ёсны хүсэлт юм. Тендерийн үнэлгээний шалгуурыг бүрдүүлдэг хэд хэдэн хүчин зүйлийн зөвхөн нэг нь үнэ байна. Тендерийн баримт бичигт заасан техникийн шаардлагыг хангасан тендер дундаас хамгийн бага өртөгтэйг шалгаруулна. Ханган нийлүүлэгчдэд тендер ирүүлэхэд ихэвчлэн ажлын 10 ба түүнээс дээш хоног олгодог. Зарим тохиолдолд ханган нийлүүлэгчдэд урьдчилсан шаардлага тавьж болно.

НҮБХХ-ийн ашиг сонирхолд нийцсэн гэж үзсэн эсвэл бусад онцгой тохиолдолд худалдан авалтын ажилтнууд шууд гэрээ байгуулах замаар бараа, үйлчилгээг худалдан авч болно.

Гэрээний нөхцөл

НҮБХХ-ийн ханган нийлүүлэгч болохын тулд та Гэрээний Ерөнхий Нөхцөлийг (ГЕН) хүлээн зөвшөөрөх ёстой. Тендерийн баримт бичигт эдгээр ГЕН-ийн хуулбарыг оруулсан болно. НҮБХХ-ийн худалдан авалтын ажилтнууд гэрээний эдгээр нөхцөлийг өөрчлөх эрхгүй бөгөөд аливаа өөрчлөлтөд Хууль зүйн дэмжлэг үзүүлэх албаны (ЗХГХ) зөвлөгөө, зөвшөөрөл шаардлагатай.

  1. Бараа нийлүүлэх гэрээний ерөнхий нөхцөл
  2. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөл
  3. НҮБХХ-ийн Худалдан авалтын захиалгын ерөнхий нөхцөл
  4. Хувь нийлүүлэгчтэй хийх гэрээний ерөнхий нөхцөл

Дараах нь загвар бүхий нийтлэг хэрэглэгддэг гэрээний төрлүүд юм:

Залилан болон бусад авлигын үйлдлийн эсрэг НҮБХХ-ийн бодлого

НҮБХХ-ийн Худалдан авах ажиллагааны журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл