Монгол Улс
Үйл ажиллагааны гол чиглэл
Монгол улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн үйл ажиллагаа
Улс орны тэргүүлэх чиглэлүүд болон НҮБХХ-ийн шинэ стратегийн төлөвлөгөөнд тулгуурласан хөгжлийн цогц шийдлүүд.
НҮБХХ-ийн 2023-2027 оны Стратегийн төлөвлөгөөнийхөө дагуу хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон ажиллах аргачлалаа ирээдүйд илүү ухаалаг байдлаар ажиллах аргачлалруу шилжиж байна. Энэ нь бидний хөгжлийн салбарт бий болгож буй ирээдүйн шинэ жишиг юм. НҮБХХ-ийн 170 орчим улс орон, бүс нутагт үйл ажиллагаа явуулсан 60 гаруй жилийн туршлага дээр үндэслэн гаргасан энэхүү жишиг нь улс орны эрэлт хэрэгцээг оновчтой тодорхойлж, анхааран ажиллах боломжийг олгодог. Ийм байдлаар үйл ажиллагаагаа явуулснаар бид хүн төрөлхтөн, дэлхий ертөнцийн тэнцвэртэй байдлыг хангасан илүү шударга, тогтвортой ирээдүйг бүтээхийн төлөө хүмүүсийн сонголтыг өргөжүүлэхээр зорин ажиллаж байна.
Бидний үйл ажиллагаа
НҮБХХ-ийн гол зорилго нь үндэсний хэмжээнд дараах үр дүнгүүдэд хүрэх явдал бөгөөд, дижиталчилал, инновац, хөгжлийн санхүүжилтээр хангагдсан гол цогц шийдлүүд нь Монгол Улсын хүрээнд үр нөлөө, цар хүрээгээ хэрхэн тэлж байгааг баталгаажуулах явдал юм:
Илүү төрөлжсөн, хүртээмжтэй, ногоон эдийн засгийн шилжил
Эрсдлийг тооцож уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон байгалийн экосистемийн тогтвортой менежмент
Эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн байр суурь, оролцоог хангасан хариуцлагатай засаглалыг бэхжүүлж ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргах