Өөрчлөлтийг авчрах хүч урагшилсаар: Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь

September 14, 2023

 

Нүүдэлчин амьдралын хэв маяг бол өргөн уудам тал нутагтай Монгол орны соёл уламжлалын салшгүй томоохон хэсэг.

Монгол түмний уламжлалт сууц болох “Монгол гэр” нь Чингис Хааны үеэс ч өмнө Монголын нүүдэлчин ард түмний амьдрал, соёл уламжлалын нэгээхэн хэсэг байсаар ирсэн.

Gers, the traditional round felt tents, are portable Mongolian homes that have been inhabited by the nomads since before the time of Chinggis Khaan.

Монгол гэр нь Чингис хааны үеэс ч өмнө нүүдэлчдийн амьдарсаар ирсэн зөөврийн сууц юм.

НҮБХХ

Монгол гэрийн тулах хүч бол хоёр багана нь. Энэ хоёр багана зүгээр ч нэг Монгол гэрийн бүрдэл төдий зүйл биш бөгөөд гүн утга санааг агуулдаг. Хос багана нь өрх гэрийн эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг илэрхийлж , хүйсийн эрх тэгш байдлыг бэлгэдэж, Монгол соёл уламжлалын чухал нэгэн хэсэг болох эв найрамдал, эн тэнцвэрт байдлын билэг тэмдэг юм.

The two columns, known as 'Bagana,' stand equally at the center of the Ger.

Монгол гэрийн хоёр “багана”

istockphoto/iannomadav

Алтан нарыг тооноо гээд 
Алаг дэлхийг гэрээ гэвэл
Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн
Хос багана нь чи бид хоёр оо
(Монгол ардын дуу “Чи бидэн хоёр”)

Хэдийгээр Монгол улс ийм баялаг соёл уламжлалтай ч, өнөөгийн нийгэмд жендэрийн тэгш бус байдал байсаар байгааг шийдвэр гаргах үйл явцад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш бус оролцооны байдлаас бэлхэнээ харж болж байна. Монгол Улс нь өнөөгийн байдлаар шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөллийн тоогоор 189 улс орноос 133-д жагсаж байна. Мөн парламентын гишүүдийн дөнгөж 17.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь дэлхийн дундаж болох 26.5 хувиас хамаагүй доогуур.

Цаашлаад, Монгол эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх, өсгөн хүмүүжүүлэх явцдаа хангалттай дэмжлэг туслалцаа авч чадахгүй байгаагаас гадна, нийгэмд тогтсон жендерийн хэвшмэл ойлголтуудтай өдөр тутамдаа байнга нүүр тулсаар байна. Саяхан нийтлэгдсэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Жендэрийн Нийгмийн Хэм Хэмжээний Индексийн Тайлангаас үүнийг харж болно. Тус тайланд Монголчуудын 97 хувь нь эмэгтэйчүүдийн эсрэг өрөөсгөл хандлагатай байдаг ба эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдээс илүү сайн улс төрчид болдог гэдэгт итгэдэг хэмээн тусгажээ.

Уламжлалт соёлоос үүдэлтэй эдгээр өрөөсгөл хандлага нь улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцоход тогтолцооны саад тотгорыг бий болгож Монгол эмэгтэйчүүд өдөр бүр энэ бэрхшээлүүдтэй нүүр тулсаар л.

Undrakh Sodnomdorj shares her challenging and lonely journey during her three terms as a local assembly politician.

Орон нутгийн ИТХ-д гурван удаа сонгогдон ажилласан С. Ундрах өөрийн түүхээсээ хуваалцав.

НҮБХХ
“Хэн ч надад ‘Тийм ээ, чи чадна аа’ гэж хэлж байгаагүй” хэмээн орон нутгийн ИТХ-д гурван ч удаа сонгогдон ажиллаж байсан туршлагатай улс төрч болох С. Ундрах хэллээ.

Тэрээр 2020 онд орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ зарлахад найз нөхөд, хамт олон нь тийм ч таатай хүлээж аваагүй гэнэ.

“Манай нам 1992 оноос хойш орон нутгийн сонгуульд тасралтгүй ялалт байгуулсан. Гэвч түүнээс хойшхи 31 жилийн түүхэнд ИТХ-ын даргад нэг ч эмэгтэй хүн нэр дэвшиж байгаагүй. Энэ байдал нь аль хэдийн манай нам дотор төдийгүй холбогдох хүрээллийн хүрээнд ч энгийн үзэгдэл болж дээ” гэсэн юм.

Энэхүү хэвшмэл үзэл бодол, хандлага нь түүний сонгуульд ялах замыг илүү ээдрээтэй төвөгтэй сорилт дүүрэн болгоход нөлөөлсөн.

“Эмэгтэйчүүд улс төрд хөл тавихад маш олон сорилт, саад бэрхшээлтэй нүүр тулгардаг. Бид яг л нарийн хяналт (микроскопын) доор байгаа мэт, бүгд л бидний алдаа гаргах мөчийг хүлээж байдаг.”

Тэрээр төрийн байгууллагад 22 жил ажиллахдаа үүнээс ч олон сорилт, бэрхшээлтэй нүүр тулгарч, урам хугарах тохиолдол цөөнгүй байжээ.

“Үнэнийг хэлэхэд, ийм сорилт бэрхшээлүүдтэй тулгарахад миний дэргэд заагаад, зөвлөөд өгөх нэг ч хүн байгаагүй. Би үүнийг ганцаараа л даван туулах шаардлагатай байсан. Би өөр ямар ч эмэгтэй хүнийг ийм сорилттой битгий тулгараасай гэж хүсдэг” хэмээлээ.

Тэрээр саяхнаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА) болон НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй төслийн санаачилга дор байгуулагдсан “Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээ”-нд нэгдэхээр шийджээ. Энэхүү эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ нь өдгөө 1800 гаруй гишүүнтэйгээр орон даяар үйл ажиллагаагаа явуулж байна.

---

Мөн тэрээр өөрчлөлтийг авчрахаар уг сүлжээнд нэгдсэн цорын ганц хүн биш байлаа.

Enkhchimeg Namsraijav reflects on her experience of receiving support from fellow women politicians as a newcomer in local politics.

Н.Энхчимэг шинэхэн улс төрчийн хувьд бусад эмэгтэй улс төрчдөөс авсан дэмжлэгийнхээ талаар хуваалцав.

НҮБХХ

“Энэ сүлжээнд нэгдсэн нь миний хувьд их том алхам болсон. Шулуухан хэлэхэд, өөр өөр намын гишүүдээс бүрдсэн уг сүлжээ хэрхэн үйл ажиллагаагаа явуулах нь надад анх их эргэлзээтэй санагдаж байсан. Гэвч төд удалгүй санаа зовох шаардлагагүй юм байна гэдгийг ойлгосон. Би сүлжээний хамт олноосоо маш их зүйлсийг шинээр сурч, мэдэж авсан бөгөөд тэднээсээ ихээхэн дэмжлэг туслалцааг авсан. Жишээ нь, өнгөрсөн удаа хүмүүс намайг цахимаар муулж байхад сүлжээний найзууд минь надад ‘Санаа зовох хэрэггүй ээ, бидэнд ч ийм зүйл тохиолдож л байсан. Битгий шантар, битгий бууж өг’ гэх мэтээр дэмжлэг үзүүлж байсан. Энэ нь тухайн үед хүнд хэцүү үеийг даван туулахад том сэтгэлийн дэм болж өгсөн” хэмээн анх удаа сонгогдон ажиллаж буй улс төрч Н. Энхчимэг хуваалцлаа.

Өнгөрсөн 6-р сард тэрээр Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээний хамт олонтойгоо хамтран хууль тогтоомжид хүйсийн квотыг нэмэгдүүлэхээр зорьж ажиллажээ.

“Бид бүх аймаг, сумдаас нийт 3000 гаруй захидал, өргөдлийг цуглуулсан нь үнэхээр гайхалтай байсан. УИХ-ын чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд хүйсийн квотын асуудлыг дахин хэлэлцэхээр шийдвэрлэх үед цоо шинэ түүхийн гэрч болж байгаа мэт санагдсан шүү. Бидний хийж буй бүхэн бодит өөрчлөлт авчирч байгааг харах үнэхээр сайхан байсан” хэмээлээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үр дүнд 2024 оны УИХ-ын сонгуулиар хүйсийн квот 30 хувь хүртэл харин дараагийн сонгуулиар буюу 2028 онд тус квот 40 хувь болж хэрэгжихээр хуулинд тусгагдсан.

“Бид 30 хувийн хүйсийн квотод бүрэн гүйцэд сэтгэл ханаагүй л байгаа. Гэвч өөрчлөлтийг авчрах эрх хүч урагшилсаар байна хэмээн үзэж байна” гэж нүдэндээ нь оч гялалзуулан байж Н. Энхчимэг хэллээ.

---

Түүнчлэн, жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэдэг эрэгтэйчүүдийн санаачилгаар жендэрийн тэгш байдлыг хангах хүчин чармайлт сумдын түвшинд мөн хэрэгжиж байна.

Ganchimeg Zolbayar, Uranbileg Dash, and Erkhembaatar Tumurbaatar take a project campaign pose to express their solidarity with equal representation in decision-making.

Г.Золбаяр, У.Даш, Э.Төмөрбаатар нар шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө ажиллахаа илэрхийлж, төслийн нөлөөллийн аянд нэгдэв.

НҮБХХ

“Хүйсийн квотыг одоогийн 20 хувиас ахиулах тухай УИХ-аас гаргасан шийдвэрийг бид их сайшаан үзэж байгаа. Үүний үр дүнд, бүх намууд хүссэн хүсээгүй эмэгтэйчүүдэд илүү их боломж олгож, чадварлаг эмэгтэйчүүдийг дэмжин ажиллах болно” хэмээн улс төрч У.Даш хэллээ.

“Зарим хүмүүс эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг дэмждэггүй гэж боддог. Гэвч энэ бол худлаа. Миний хувьд бол жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь хүйс гэхээсээ илүүтэй, нэг хүн нөгөөгөө дэмжихтэй л холбоотой асуудал” хэмээн улс төрийн намын орон нутгийн гишүүн Э.Төмөрбаатар дэмжлэгээ илэрхийлэв.

---

Гэвч олон сорилтууд өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

Ovoos, piles of stones, are often found at the top of sacred mountains and serve as sites for the worship of heavenly gods in Mongolian Shamanism.

Овоо нь Монголын бөө мөргөлийн гол тахилгын газар ба голчлон тахилгат уул хайрханы оройд босгосон байдаг.

НҮБХХ

“Зарим сумдад шинээр сонгогдсон сумын засаг дарга нар тахилгат ууланд авирч адис авах тохиолдол байдаг. Гэвч тухайн ууланд эмэгтэй хүн гарч болдоггүй гэлцдэг ба энэ нь эмэгтэй хүнийг дарга болгодоггүй шалтгаан гэж зарим хүмүүс үздэг” хэмээн У. Даш эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаарх уламжлалт сэтгэлгээ зарим нэг хүмүүст ямар гүн гүнзгий шингэсэн байдгийг онцлон ярилаа.

“Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар энэхүү уламжлалт, хэвшмэл үзэл санааг өөрчилж, хүйс харгалзахгүйгээр хэн ч удирдах албан тушаалд ажиллаж чаддаг гэдгийг харуулах боломжтой” гэж орон нутгийн намын гишүүн Г.Золбаяр онцолж байна.

At the heart of Ulaanbaatar, the statue of Damdin Sükhbaatar honours his pivotal role in securing independence from China in 1921.

Д. Сүхбаатарын хөшөө 1921 оны Ардын хувьсгал, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болон Улаанбаатар хотын төвд сүндэрлэнэ.

НҮБХХ

Монгол Улсын нийслэл болох Улаанбаатар хотод Н. Энхчимэг хүйсийн квотыг Монгол гэртэй зүйрлэн, шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдал яагаад чухал гэдгийг онцлон дурдахдаа:

“Манай өвөг дээдэс олон зуун жилийн турш үүнийг мэддэг, ойлгодог л байсан. Бид бүгдээрээ эн тэнцүү гэдгийг. Монгол гэрийн хос баганын нэг нь нөгөөгөөсөө урт байдаггүйтэй адил, бүх зүйлд тэнцвэр чухал. Бодоод үз л дээ – хэрэв гэрийн баганын нэг 30 хувийн өндөртэй байсан бол юу болох вэ? Төгс сайхан Монгол гэр болохгүй шүү дээ. Энэ нь УИХ-д ч, нийгэмд ч адилхан” хэмээлээ.

 

Мёншин Ли, Монгол дахь НҮБХХ-ийн Мэдээлэл, Харилцааны мэргэжилтэн

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл