"Бизнес ба хүний эрх" глобал төсөл

 
Төлөв:                      Идэвхтэй
Төслийн дугаар:    140956
Эхлэх хугацаа:       2022 оны 3 дугаар сар
Дуусах хугацаа:     2024 оны 3 дугаар сар
Ажиллах чиглэл:   Бизнес ба Хүний эрх
Төслийн байршил:Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр
Санхүүжүүлэгч:     Япон улсын Засгийн газар
Төслийн хүрээ:       Дэлхийн 5 тивд буй Монгол болон бусад 17 улс
Төслийн товч мэдээлэл

Бизнес ба Хүний эрх глобал төсөл нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Хууль дээдлэх ёс ба Хүний эрхийн глобал хөтөлбөрийн нэг хэсэг юм. Уг төсөл нь хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд ингэхдээ олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээнд хүний эрхийн магадлан шинжилгээг нэвтрүүлж, цар тахлын нөлөөнөөс тэгш, шударгаар ангижрахад олон улс, бүс нутаг болон үндэсний түвшинд олон нийт, хувийн хэвшил болон иргэний нийгмийг оролцуулан НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн Удирдах Зарчмуудыг нэвтрүүлж практикт ашиглах юм.

Төслийн суурь мэдээлэл

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс 2011 онд баталсан Бизнес ба Хүний эрхийн Удирдах Зарчмууд нь “бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн гарч болзошгүй аливаа хүний эрхийн зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлж, арга хэмжээ авах” тухай олон улсан хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн нэр хүндтэй удирдамж баримт бичиг юм. Хүний эрхийг хөхиүлэн дэмжих ажлын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь дэлхий дахинд Бизнес ба Хүний эрхийн Удирдах Зарчмуудыг улс орон, корпорациудын хэмжээнд хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Бизнес ба Хүний эрхийн хөтөлбөр нь 2016 онд анх Азид хэрэгжиж эхэлсэн ба НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь Азийн улс орнууд дээрх чиглэлээр бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, бүсийн Бизнес ба Хүний эрхийн форумын үеэр харилцан туршлага судлах арга хэмжээ зохион байгуулах зэргээр бизнес дэх хүний эрхийн яриа, хэлэлцүүлгийг түгээн ажиллаж байна. 

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь Бизнес ба хүний эрхийн глобал санаачилгыг бий болгосноор энэ чиглэлээрх ажлаа улам өргөжүүлэн ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь Япон улсын Засгийн газартай хамтран 2021 онд баталсан Японы Нэмэлт Санхүүжилтийн дэмжлэгтэй Бизнес ба хүний эрхийн төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь Япон, Монгол зэрэг нийт 18 улсад хэрэгжиж байгаа бөгөөд дотоодын болон олон улсын компаниуд, тэдгээрийн ханган нийлүүлэгчид, хамтрагчдыг цар тахлын нөлөөгөөс тэгш, шударгаар ангижрахад нь дэмжлэг үзүүлж, чадавхийг нь бэхжүүлэх зорилготой юм. 

Герман, Франц болон Их Британи зэрэг олон улс орнуудад бизнес дэх хүний эрхийн асуудлаар хэд хэдэн хууль тогтоомж, зохицуулалтыг гаргаад байна. Европын Холбоо (ЕХ)-ноос батлахаар зэхэж буй Компанийн Тогтвортой Байдлын Магадлан Шинжилгээний Хуульд ЕХ-ны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниуд бүгд хүний эрхийн болон байгаль орчны магадлан шинжилгээ хийх шаардлагатай болохыг заасан. 

Албадан хөдөлмөрийн үр дүнд бий болсон аливаа бараа бүтээгдэхүүнийг АНУ-д импортлохыг түр хязгаарлах журмаар хориглоод байна. 

Компаниудад үзүүлж буй дээрх шахалт нь зөвхөн бодлого эсвэл дагаж мөрдөх дүрэм журамтай холбоотойгоор бий болоогүй. Хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдын зүгээс бизнесийн байгууллагууд нь хүүхдийн хөдөлмөр, орчин цагийн боолчлолд холбогдохгүй байх хүлээлттэй байхын сацуу дэлхий дахин дахь хариуцлагагүй бизнесийн үйл ажиллагааны асуудалд хэвлэл мэдээллийнхэн ч анхаарлаа хандуулж байна. 

Өнөөгийн даяарчлагдаж буй зах зээлд бизнесийн байгууллагууд нь нийгмийнхээ сайн сайхан, аж байдалд анхаарал тавьж буйгаа харуулж чадвал урт хугацаанд өрсөлдөхүйц чадвараараа бизнесээ тогтвортой явуулахын зэрэгцээ хууль эрх зүйн, үйл ажиллагааны, санхүүгийн болон нэр хүндийн эрсдэлээ ч сайн даван туулж чадах юм.

Төслийн зорилтууд

Хариуцлагатай бизнесийг дэмжиж, улам түгээхийн тулд НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн Удирдах Зарчмуудад зааснаар бизнесийн байгууллагууд нь хүн болон байгаль орчинд үзүүлж буй нөлөөгөө илрүүлж, сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлж, бууруулахын тулд Хүний эрхийн магадлан шинжилгээ хийх шаардлагатай ба энэ нь аливаа гарч болзошгүй болон бодит сөрөг нөлөөгөө шийдвэрлэхэд нь туслах арга хэрэгсэл болох юм. 

Бизнес ба Хүний эрх глобал төсөл нь бизнесийн салбар цар тахлын нөлөөнөөс тэгш, шударгаар ангижрах сайн туршлагыг дэлгэрүүлэхийн сацуу Монгол Улсад бизнес эрхэлж буй олон улсын, Японы болон дотоодын түнш компаниудын зах зээлд өрсөлдөх чадварыг нь сайжруулж, хадгалж үлдэхэд тус болох юм. 

Төсөл нь төрийн байгууллага, зорилтот компаниуд болон тэдгээрийн ханган нийлүүлэгчид, түнш байгууллагуудын "Хүний эрхийн магадлан шинжилгээ”-ний талаарх ойлголт, уг магадлан шинжилгээг хийх чадавхийг нь сайжруулах замаар Монгол Улсад хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг бэхжүүлэх юм. Төсөл нь хоёр үр дүнд хүрэх зорилготой ба Монгол улс нь 1 дэх үр дүнгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. 

Төслийн үр дүн 1: Дотоодын болон олон улсын, Японы болон тэдний ханган нийлүүлэлтийн сүлжээ, түнш компаниуд хүний эрхийн стандартад нийцүүлэн өрсөлдөх чадвараа сайжруулж, хадгалж үлдэх, цар тахлын нөлөөнөөс тэгш шударгаар ангижрахад дэмжлэг үзүүлэх 

Үйл ажиллагаа 1.1: Нөхцөл байдлыг үнэлэх судалгаа – Монгол Улсад бизнес эрхэлж буй компаниуд, тэдний ханган нийлүүлэгч, түншүүдэд тулгарч буй хүний эрхийн эрсдэлийг илрүүлэх. 

Үйл ажиллагаа 1.2: Хүний эрхийн магадлан шинжилгээ хийх тухай сургалт –  Монгол Улсад бизнес эрхэлж буй дээрх компаниудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, тэдэнд тулгарч буй нийтлэг эрсдэлийг авч шийдвэрлэх арга замын талаарх ойлголт, мэдлэг олгох. 

Үйл ажиллагаа 1.3: Хувь компаниудад ганцаарчилсан зөвлөн чиглүүлэх үйлчилгээ үзүүлэх – Хүний эрхийн магадлан шинжилгээ болон хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх ганцаарчилсан дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө олгох.

Impact

START DATE

January 2022

END DATE

December 2025

STATUS

Ongoing

PROJECT OFFICE

Crisis Response Unit

IMPLEMENTING PARTNER

United Nations Development Programme

DONORS

GOVERNMENT OF GERMANY

GOVERNMENT OF JAPAN

GOVERNMENT OF NETHERLANDS

Korean National Policy Agency

NOR - MINISTRY OF FOREIGN AFFAIRS

Norwegian Ag Dev Coop

SWEDISH INT'L DEVELOPMENT COOPERATION

SWISS AGY FOR DEVELOPMENT & COOPERATION

UNDP Funding Windows

UNITED NATIONS DEVELOPMENT PROGRAMME

US Int'l Narcotics & Law Enfmnt Affairs

University of Oxford

Unspecified

TOTAL CONTRIBUTIONS

$29,727,529

DELIVERY IN PREVIOUS YEARS

2022$4,329,111

2023$6,683,211

2024$3,943,367

Full Project information