“Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл
Төлөв: | Идэвхтэй |
Хугацаа: | 2021 – 2024 |
Төсөв: | $3,056,455 ам.доллар |
Хамрах хүрээ: | Үндэсний хэмжээнд |
Зорилтот бүлгүүд: | Улс төрийн болон төрийн удирдах албанд ажиллахаар төлөвлөж буй эмэгтэйчүүд; Эмэгтэйчүүд болон залуу эмэгтэйчүүд; Улс төрийн намууд; Сонгогчид |
Үйл ажиллагааны хүрээ: | Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал |
Түншүүд: | Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо; Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба; Сонгуулийн ерөнхий хороо; Хүний эрхийн үндэсний комисс; Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам; Иргэний нийгмийн байгууллагууд |
Төслийн баримт бичиг: | Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь |
Төслийн Хураангуй
Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрийг хориглоход чиглэсэн цөөнгүй хууль тогтоомжийг сүүлийн жилүүдэд баталж гаргаад байна. Гэвч УИХ-д ердөө 13-хан эмэгтэй байгаа бол эрэгтэйчүүд 63 байна. Парламент дахь эмэгтэйчүүдийн тоог аваад үзвэл Монгол Улсын парламентын эмэгтэй гишүүдийн одоогийн эзлэх хувь 17 хувь байгаа бөгөөд дэлхийн дундаж 24 хувиас хол хоцорч, Монгол Улс 193 орноос 121-д бичигдэж байна. Мөн Монгол Улсад аймаг болон хотын эмэгтэй даргагүй байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар (2011) улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд хүйсээр ялгаварлан гадуурхахыг хориглож мөн төрийн албаны бүх шатны улс төрийн албан тушаал, захиргааны удирдах албан тушаал дахь зохистой жендэрийн харьцааг тогтоосон.
КОЙКА ОУ-ын байгууллагын санхүүжилтээр “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцооог дэмжих” төслийг 2021-2024 он хүртэл хэрэгжүүлж байгаа бөгөөд Жендэрийн тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эмэгтэй нэр дэвшигчдэд зориулсан хамтын ажиллагааг дэмжих сүлжээг бэхжүүлэх, төрийн шийдвэр гаргах түвшин дэхь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сонгогчид, улстөрийн нам,хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн жендэрийн тэгш байдлын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлж бэхжүүлэх зэрэг 6 зорилтын хүрээнд олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилготой юм.
Гол үйл ажиллагаа
- Жендэрийн тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх хуулийн төслүүдийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх
- Эмэгтэй нэр дэвшигчдэд зориулсан хамтын ажиллагааг дэмжих механизмын сүлжээг бэхжүүлэх - Төрийн шийдвэр гаргах түвшин дэхь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх
- Сонгогчдын жендэрийн тэгш байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх
- Улс төрийн нам доторх эмэгтэй нэр дэвшигчдийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх
- Жендэрийн тэгш байдлын талаарх хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх
Хүлээгдэж буй үр дүн
- Хууль эрх зүйн орчныг бэхжүүлсэн байна.
- Эмэгтэй нэр дэвшигчдэд зориулсан сүлжээг бэхжүүлсэн байна.
- Төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог өргөжүүлсэн байна.
- Сонгогчдын жендэрийн тэгш байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлсэн байна.
- Жендэрийн тэгш байдлын талаарх хэвлэл мэдээллийн талаарх ойлголт мэдлэг сайжирсан байна.